Sunday, January 13, 2019

UBS TV “Баруун т@рхи буюу соёлын довтолгоо” төсөл нэвтрүүлэг


             
           Амралтын өдөр буюу өнөөдрийн 2019.01.13-ны Ням гаригийн 19.30 цагаас UBS телевизээр үзэгчдэд хүрч буй “Баруун т@рхи буюу соёлын довтолгоо” нэвтрүүлгийг та   сонирхон үзээрэй. Уг нэвтрүүлгийг төслийг санаачлагч Н. Ганбат болон хөгжмийн зохиолч, продюссор Б. Долгион МУУГЗ хоёр удирдан явуулна. Нэвтрүүлэгт соёл, урлаг, боловсролын байгууллагын зочдыг урьж, хамтран ярилцаж, санаа бодлоо солилцохоос гадна нийгэмд тохиолддог хүмүүжлийн зарим нэг гажуудлын талаар бэлтгэсэн бичлэг үзүүлж, түүнийг хэрхэн зохицуулах талаар хуулийн ухааны доктор Батзориг оролцож зөвлөгөө өгнө. Мөн хөгжмийн булангаараа түүхт хамтлаг, дууг сонсгож, сонирхолтой мэдээллүүдийг сонирхуулдаг. Нэвтрүүлгийн зорилго: Соёлтой, хүмүүжилтэй хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн. Хүний баруун, зүүн тархи нь 2 тустай систем бөгөөд хүүхэд байхад Баруун тархи илүү ажилладаг байна. Үүний ачаар хорвоо ертөнцтэй танилцдаг. Баруун тархины хөгжил давамгайлсан хүн бүтээлч, урлаг, уран сайхны мэдрэмж өндөртэй, зөн билигтэй, мөрөөдөмтгий байдаг. Тийм учраас хүмүүс бид зүүн тархиа амрааж, баруун тархиа хөгжүүлэхийн тулд дуу хөгжим сонсож, уран зураг үзэх нь тустай. 

Үзэгчдийн таашаалд нийцсэн нэгэн нэвтрүүлгээс сонирхуулъя.“Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан”  судар номыг эрхлэн гаргадаг “Та Монгол Ээж” ТББ байгууллагын багш Ц. Наранханд зочноор оролцож энэхүү судар номонд юу юу багтаж байгаа тухай танилцуулж, түүн дотроос зарим зүйлийг дурдаж ярилцсан. Монгол хүүхдийг өвөг дээдэс маань яаж хүмүүжүүлж байсан тухай өгүүлэхэд – Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ уламжлалт тоглоомуудаас гадна олон арга, зүйлүүдийг амьдралдаа хэрэглэдэг. Жишээ нь: Монгол хүүхэд 2 наснаасаа эхлэн заавал тоглоом гэхгүй “5 хуруугаараа тоглож эхэлдэг буюу Монгол улсын 5-н тусгаар тогтнол” гэдгийг эцэг эх нь зааж хэлж өгдөг байжээ. Эрхий хуруу бол хамгийн хүчтэй хуруу буюу хаан хуруу, Долоовор хурууг заадаг хуруу буюу засаг, Дунд хурууг хамгийн урт хуруу буюу орон зай, хил хязгаар, хилийн тусгаар тогтнол, Ядам хурууг хамгийн хөдөлгөөн муутай хуруу буюу Монгол хүн энэ хуруугаараа андгай тангараг тавьдаг, энэ хуруундаа хайр сэтгэлийнхээ билэгдэл болгож хувиршгүй гэсэн утгыг билэгдэж, бэлзэг зүүдэг, энэ нь цусан тусгаар тогтнол, Чигчий хурууг соёл, ахуй соёлын тусгаар тогтнол гэж хэлнэ. Багаасаа улс эх орныхоо хамгийн чухал 5-н тусгаар тогтнолоо мэдэж өснө гэдэг нь ирээдүйд хүүхэд нийгмийн харилцаанд орохдоо нийгмийн зохион байгуулалтын талаар өргөн мэдлэгтэй, хайрлаж, хүндлэх сэтгэлтэй болж төлөвшдөг байна. Энэ мэтчилэн олон сонирхолтой зүйлийг та энэхүү нэвтрүүлгээс олж мэдэх боломжтой.  

No comments:

Post a Comment