Sunday, January 13, 2019

MN25 ТВ-ийн танилцуулга




     Монголын анхны хувийн арилжааны телевиз болох MN25 телевиз нь 1996.09.27-нд өнгөт телевизийн PAL  системийг ашиглан анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Үүсгэн байгуулагчид нь АЭ энд Жааг ХХК буюу тэргүүлэгчид нь Ш. Отгонбилэг, Ц. Балдорж, Л. Жаргалсайхан, З. Алтай, А. Авирмэд, Д. Галсанжаргал нар байжээ. Монголын  телевизүүдийн холбоо болон "Internathional academy of Television Arts & Sciences"-ийн гишүүн байгууллага болох MN25 телевиз нь:

  • 1999.01.22-нд АНУ-ын Worldnet телевизтэй хамтран Улаанбаатарыг Хьюстон, Вашингтон хотуудтай холбон АНУ-ын төрийн нарийн бичиг асан ноён Жеймс Бейкерийг Монголын парламентийн гишүүдтэй уулзуулсан телегүүр нэвтрүүлгийг Монголд анх удаа хийснийг дэлхий даяар 1 цаг шууд цацаж үзүүлсэн.
  • 2000.05.11-нд метрийн долгионы 10-р сувагт шилжсэн.
  • 2005.09.15-с эхлэн Америкийн сансарын Inselsat хиймэл дагуулаар дамжуулан орон даяар шууд үзүүлж байна. 
Өдгөө MN25 телевиз нь - Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертайнмент, реалити гэх мэт олон талын контент бэлтгэн, өдөр бүр 19 цагийн нэвтрүүлэг,  хөтөлбөрийг үзэгчдэд түгээн орон даяар цацсан, анхны чөлөөт, ардчилсан телевиз гэсэн статустай болжээ. Сонирхолтой, содон нэвтрүүлгүүдээс нь иш татвал;
  • 25 цаг мэдээллийн хөтөлбөр
  • 168 цаг мэдээллийн хөтөлбөр
  • Амжилт
  • Ам нээвэл
  • “Bon appetite”
  • “Танайд хоноё” 
  • “Урт цагааны гудамж” гэх мэт 
Амжилт, бүтээлийн арвин их амжилттай ажиллаж, чадварлаг уран бүтээлчид, ажилчид хамт олныхоо хамтын хүчээр  дараах шагналуудыг хүртжээ
-“Гоо марал” 1997,1998
-МСНЭ-ийн 2003 оны шилдэг телевиз 
-“Next top 2003” оны тэргүүн шагнал
-Хэвлэлийн эрх чөлөөний одон 2004
-“Хэрэглэгчдийн итгэлт элч” телевиз 2005
-МСНЭ-н 2006 оны шилдэг телевиз
-МТХ-ны “Алтан шонхор” 2007, 2008, 2009
-“Шилдэг аж ахуйн нэгж” 2009
"Максима" ХХК-ийн судалгааны дүн, хэрэглэгчийн зах зээлийн рейтингээр эхний 10-д ордог. 


No comments:

Post a Comment