“Нийгмийн хөгжлийг дэмжигч” уриатай "Royal" Телевиз нь бодлого үйл ажиллагаа, уран бүтээлийн төрөл, зорилгоо “Нийгмийн сайн сайхан, хөгжил, бүтээн байгуулалт, олон талт хөгжлийн ойлголт ухагдахууныг сурталчлан таниулж, сурвалжлан мэдээлэх чиглэлээр анх 2011.11.11-нд туршилтын эфирээ HD форматаар хүргэсэн бөгөөд 2012.01.16-ны өдрөөс үндсэн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Өдгөө мэргэжлийн 40 гаруй уран бүтээлчидтэй бөгөөд техник, технологийн өндөр түвшний гүйцэтгэл, бүтээлүүдийг харилцагчиддаа болон үзэгч түмэндээ үзүүлсээр байна. "Royal" HD телевизийн хамт олон улс төрийн нэг талын ашиг сонирхолыг илэрхийлэх өнгө аяс болон нийгмийн бухимдал, сөрөг дуулианыг дэвэргэх, соён гэгээрүүлэгч бус хандлагаар уран бүтээл туурвихаас татгалзан улс орныхоо хөгжлийг дэмжих, эерэг үр дүнд зорьсон зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.
Бүхий л салбарт оюунлаг, гэгээлэг уур амьсгал, эерэг хандлага, өөрчлөлтүүдийг мэдрүүлэхийг эрхэмлэн, нэвтрүүлэг хөтөлбөрөө нийгмийн 70 хувийг бүрдүүлж байгаа 35-аас доош насныхан буюу залуучуудад хандсан, тэднийг соён гэгээрүүлэх, зөв замаар, зөв алхахад гэрэл гэгээ тусгах зорилтод нийцүүлэн ажиллаж байна.Тухайлбал үзэгчдийн танил болсон төдийгүй, олны зүгээс талархал хүлээсэн зарим нэвтрүүлгүүдээс дурьдвал:
- “Сумандаа сайхан амьдаръя”
- “Согтуу Монголоос - Саруул Монгол”
- “Учралын баяр”
- “Бизнес ба боломж”
- “Залуу лидер” гэх мэт
No comments:
Post a Comment