Монгол орны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөн, нийгэм эдийн засгийн олон харилцаа, шинэ үйлдвэрлэл, шинэ байгууллага, шинэ үйлчилгээ үүсч бий болж байсан 1992 онд Монголын телевизийн түүхэнд өрсөлдөөнийг бий болгон 2 дахь бие даасан телевиз төрөн гарсан нь UBS телевиз юм.
Тухайн үедээ Улаанбаатар хотын Төр захиргааны байгууллагын дэргэдэх “Өлзий” телевиз нэртэйгээр байгуулагдаад, 2004 оноос менежментийн гэрээгээр ажилласны дараа 2007 онд менежментийн хувьчлалаар бүрэн хувьчлагдсан. Шинэ санаа, шилдэг бүтээл, өвөрмөц шийдэл, өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч, монгол ухаан, дэлхийн соёлыг түмэндээ түгээсэн, хүнээ дээдэлж, харилцагчаа хүндэлсэн, шударга тэнцвэртэй мэргэжлийн телевиз байх эрхэм зорилготой UBS телевиз нь өдгөө мэргэжлийн ур чадвар, ёс зүй, амьд харилцаа, хамтын ажиллагааг дээдлэн, шинэлэг хөтөлбөр, чанартай хөгжмийг технологийн дэвшилтэт шийдлээр шийдэн UBS I, UBS Global II, Өлзий гэсэн 3-н сувагтайгаар ажиллаж байна. Суваг тус бүр өөрийн гэсэн онцлог бүхий төсөл, хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг. Улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлаг, спорт, энтертайнмент, реалити шоу, ток шоу гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг.
2009 оноос “UNIVERSE BEST SONGS-2009” олон улсын анхдугаар фестивалийг Монголд анх удаа зохион байгуулж одоог хүртэл жил бүр эрхлэн хүргэж байна. Одоогоор UBS телевиз нь Монгол даяар төдийгүй дэлхийн өнцөг бүрт цацагдаж, телевиз үзэгчдэд улс орон, дэлхий дахины үйл явдлыг харуулах цонх нь болж байгаа бөгөөд программын далайцтай бодлого, баялаг урын сан, туршлагатай, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эдийн засаг, санхүүгийн бат найдвартай байдал, байнгын үзэгчид дээр тогтож чадсан “Мэргэжлийн телевиз” болж чаджээ.
No comments:
Post a Comment