“Таны төлөө” уриатай TV9 телевиз нь 2003.09.01-ээс анхны нэвтрүүлгээ орон даяар цацсанаас хойш спорт сонирхогчид болон буддын шашныханд зориулсан МАХН-ын харъяат, арилжааны телевизийн статустайгаар ажиллаж эхэлсэн.
Одоо "Медиа холдинг" ХХК-ны харъяа, эзэмшигч нь
Н. Энхтуяа бөгөөд техник технологийн хувьд орчин үеийн тоон системээр мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгүүдээ үзэгчдэд 24 цагийн турш хүргэдэг, мэргэшсэн боловсон хүчний баазтай, Монголын хэвлэл, мэдээллийн салбарт тэргүүлэгч сувгийн нэг болж чаджээ. TV9 телевиз нь дэргэдээ спорт, танин мэдэхүй, энтертайнмент хосолсон I, II сувагтайгаар Олон нийт буюу үзэгчдийн дунд хот, хөдөө гэж зааглан маркетингийн томоохон судалгаа гаргаж, шуурхай хүртээмжтэй бодит байх, мэдээллийг тэнцвэртэй өгөх чиглэлтэй ажиллаж байна. Үргэлж шинэ соргог, өргөн цар хүрээтэй мэдээллийг шаарддаг үзэгчиддээ “Таны телевиз” гэсэн эрхэм зорилгын дор мэргэжлийн түвшинд уран бүтээл хүргэх зорилготой TV9 телевизийн "Энэ өдөр" мэдээллийн хөтөлбөрөөс гадна зарим сонирхолтой хөтөлбөрүүдээс дурьдвал:
“Монгол коммент” шууд нэвтрүүлэг
“Бурхан багшийн сургааль”
“Боломж” нэвтрүүлэг
“Дотно сэдэв
“Анализ” мэдээллийн тойм хөтөлбөр гэх мэт.
“Бурхан багшийн сургааль”
“Боломж” нэвтрүүлэг
“Дотно сэдэв
“Анализ” мэдээллийн тойм хөтөлбөр гэх мэт.
No comments:
Post a Comment