Thursday, January 10, 2019

Star TV “Хамтдаа суръя” теле хичээл


           Сурагчдын амралт болж байгаатай холбогдуулж, энхрий бяцхан хүүхдүүддээ дараах нэвтрүүлгийг онцлон хүргэж байна.  “Star Tv”-р өнөөдөр буюу 2019.01.11-ны Баасан гаригийн 12.45, 18.40-өөс гарах “Хамтдаа суръя” теле зургийн хичээлийг үзээрэй. Нэвтрүүлгээр “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн уран зургийн дугуйлангийн багш Н. Мөнхбат хичээл заахаас гадна өөрөө удирдан зурж үзүүлдэг. Уг хичээлээр хүүхдүүд та бүхэн зурж сурахаас гадна ямар ямар өнгө хоорондоо хоршиж зохицдог, хүйтэн ба дулаан өнгийг хаана, хэзээ, яаж ашиглах уу, гэх мэт зураг зурахад юуг анхаарах ёстой зүйлсийг сэдэв, сэдвийн дагуу мэдэх боломжтой. Зургийн хэрэгслээ аваад дэлгэцэндээ ойртон сууж, багштайгаа хамт зураг зуран цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 

No comments:

Post a Comment