Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй их олон телевиз бий. Тэдгээрээс үндэсний хэмжээнд улс орон даяар нэвтрүүлгээ цацаж байгаа 16 телевиз байдаг. Тэдний нэг “Боловсрол” ТВ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд бүх насныхан болон өсвөр насныханд зориулсан энтертайнмент хөтөлбөртэй, танин мэдэхүйн телевиз юм. 2013 оноос эхлэн өнгө дүрсний өндөр нягтрал буюу HD форматад шилжсэн, тус телевизийн гол зорилго нь Монгол улсын иргэдийн боловсролын асуудалд өөрсдийн хувь нэмрийг бодитойгоор оруулж нийгмийн хөгжил дэвшилд анхаарлаа хандуулахад оршдог.
Үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шиг”, “Mongolia’s Next Top Model” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, энэхүү олон улсын нэр хүндтэй шоу нэвтрүүлгийг тухайн формат, стандартаар Монгол уран бүтээлчдийг оролцуулан үзэгчиддээ амжилттай хүргэсэн. Өдгөө Боловсрол телевиз: Уран бүтээлийн 7 редакци, 125 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Чадварлаг уран бүтээлчдийн амжилтын гол үндэс нь бүтээлч сэтгэлгээ, хичээл зүтгэл, эерэг хандлага, эв нэгдэл юм. Тиймээс ч 2013 онд ЮНЭСКО-гоос санаачилсан Ази, Номхон далайн орны телевизүүд ашгийн бус зорилгоор харилцан нэвтрүүлэг солилцох хөтөлбөрт хамрагдаж, түүнчлэн “Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн бэлтгэсэн баримтат кино, нэвтрүүлгүүд гадаадын телевизүүдээр дамжин дэлхий нийтийн хүртээл болох эхлэл нь тавигджээ. Өдгөө үзэгч түмний сэтгэлд хоногшсон мэдлэг, мэдээлэл өгөх танин мэдэхүйн олон нэвтрүүлгүүдтэй болж чадсан.
- “50 сая-ын уналт”
- “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?”
- “Америкийн шүтээн”
- “Ялалт” ток шоу
- “Аугаа уран зургууд
- “Монголчууд XX зууны эхэнд гэх мэт
No comments:
Post a Comment