Monday, January 14, 2019

Боловсрол ТВ “Ялалт” ток шоу



          Хүн өөрийн хүссэн ажил, үйлсдээ амжилт гаргаж, ялалтанд хүрэх нь гайхамшиг юм. Тэр тусмаа спортоор хичээллэн эх орондоо төдийгүй тив, дэлхийн аварга болсон олон сайхан тамирчид манай Монголд бий. Нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ялалт алдар цол, амжилт бахархлаар дүүрэн тамирчдыг  урьж оролцуулан ярилцах “Ялалт” ток шоуг Боловсрол ТВ-р та өнөөдөр буюу даваа гаригийн 21.00 цагаас үзээрэй. Аугаа их ялалтыг авч чадсан Тамирчин хүний амжилт болгон хямдхан ирдэггүй, асар их бэрхшээлийг давж, өртөг зардал гаргаж, өндөр их хөдөлмөр зарцуулдаг. Авьяас чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээрийн эцсийг хэмжих өрсөлдөөн дунд Монгол хүн хаанахын хэнээс ч,  дутахгүй бидний бахархал, омогшлийг бадрааж амжилтанд хүрч, ялалтыг авчирдаг билээ. Энэхүү нэвтрүүлэг танд: зочноор орж буй тамирчны уналт босолт, амжилт ялалтын тухай сэтгэл хөдлөм ярилцлагыг үзэх боломжийг олгодог. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол улсын гавьяат тамирчин Н. Баярмаа оролцох болно. Бүсгүй хүний шавилхан биенээс тэр хүнд төмрийг сэвхийтэл өргөх хүч тэнхээ гардаг гэхээр итгэмээргүй юм хэмээн бодогдох ч яах аргагүй Монголын хүндийн өргөлтийн спортын домог болсон тамирчин юм.  
Тэрээр хүндийн өргөлтийн спортоор 20-иод жил хичээллэхдээ 58, 63, 69 кг-ын жингүүдэд Монголын хүндийн өргөлтийн спортын рекордыг 119 удаа эвдэж, азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, Зүүн азийн наадмын мөнгө, хүрэл, медальт, хүндийн өргөлтийн спортын ОУХМ болжээ. Та энэ нэвтрүүлгээр түүний сонирхолтой ярилцлагыг хүлээн авч үзээрэй. 




No comments:

Post a Comment