Saturday, January 12, 2019

Star TV “Хоовон" МУУГЗ Г. Энхбаяр

           Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дэргэдэх “Хилчин” хамтлагаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, өдгөө хүртэл чуулгынхаа уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа МУУГЗ, хормейстр, хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч, дэд хурандаа Хоовон хэмээх хочит Г. Энхбаяр Монголын орчин цагийн мэргэжлийн урлагт хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд Монголын урлагт шинэ өнгө төрхийг оруулж ирсэн авьяаслаг нэгэн билээ. 
Түүнийг Монголын рок попын буюу нийтийн дуучдын ихэнх нь багшаа гэж өргөмжлөн хүндэлдэг.  Үзэгч, сонсогчдыг доргиож нэгэн өдөр УБ паласт чуулсан хүндэтгэлийн концертыг өнөөдөр танд онцлон хүргэж байна. 

  • Хүүхдүүдийн дуулах дуртай дуу “Гацуурхан”
  • Хурим найрын сүлд дуу болтлоо өргөмжлөгдсөн “Сүүн цагаан хурим”
  • МУГЖ Б. Ганчимэг дуулсанаар олны танил болсон “Хилчний вальс” 
  • Хөх тэнгэр хамтлагийн   “Цогт хун тайж”, “Мартаж болдоггүй сэтгэл”
  • МУГЖ зууны манлай дуучин Б. Сарантуяа “Шинэ жилийн шөнө сайхан”
  • Элькандор хамтлаг “Охин минь” гэх зэрэг 
Тансаг сайхан аялгуу эгшиглэсэн, олон уран бүтээлчид, дуучид нэгэн дор чуулсан хүндэтгэлийн концертыг та “Star” TV-ээр яг одоо 17.50 цагаас үзэж сонирхоорой. 

No comments:

Post a Comment