Saturday, January 12, 2019

МҮОНТ танилцуулга

 МҮОНТ нь Монголын ууган телевиз бөгөөд 1967.09.27-нд анх албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирээрээ үзүүлжээ. 1981-1990 оны үеэс улс орныхоо нийт нутаг дэвсгэр, хүн амын 90 хувьд хүрч үйлчилсэн байна. 1991 оноос Азиасат системээр нэвтрүүлгээ цацах боломжтой болж, нэвтрүүлгүүдээ Монгол орныхоо алслагдсан бүс, хязгаарт хүргэх, хилийн чанадад хүргэдэг болсон. 

2005 онд “Олон нийтийн” статустай болж ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Өнөөдөр нийгмийн бүхий л салбарт өрнөж байгаа үйл явдал, мэдээллийг телевизийн бүхий л төрөл жанраар үзүүлж байна. Үзэгчиддээ зориулан 1,2,3-р сувгаар 1 хоногт 17 цаг нийт 12400 цагийн нэвтрүүлэг бэлддэг. Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн, нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх эрхэм зорилготой МҮОНТ нь цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, соёл, урлаг, түүх, ёс заншил, өв уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэх чиглэлээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ нийгмийн бүхий л салбарыг сурвалжлан судалж, түгээн сурталчилж, баримтжуулж,  архивладаг соёл, урлагийн байгууллага билээ. Одоо 
  • Нийгэм, эдийн засаг, бодлогын
  • Өглөө, үдшийн 
  • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн 
  • Залуучуудын 
  • Хөгжим, цэнгээнт 
  • Соёл, урлагийн
  • Түүх уламжлал, өв соёлын
  • Хүүхэд, танин мэдэхүйн
  • Кино, орчуулгын нэвтрүүлгийн редакциудтай,

  • Хүний нөөцийн 
  • Инженер байгууламж, ашиглалтын
  • Аж ахуйн
  • Маркетингийн
  • Зураглаачдын
  • Тайз, зураг чимэглэлийн албатай
  • Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс, 
  • MNB-н хүүхдүүдийн цэцэрлэг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. 


MҮОНТ-н 7 хоногийн бүтцээр нь авч үзэх юм бол мэдээ, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, залуучуудад зориулсан нэвтрүүлэг ихэнх хувийг эзэлдэг. Мөн “Максима” ХХК, Хэвлэлийн хүрээлэнгийн дүнгийн судалгаагаар хэрэглэгчдийн зах зээлд рейтингээр эхний 10-д оржээ. 

No comments:

Post a Comment