"ETV"-р эрхлэн гаргадаг “Бид” чөлөөт нэвтрүүлгийг энэ удаа онцолж байна. Нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой, “Санаа зөв бол заяа зөв” гэсэн уриатай хэлэлцүүлэг нэвтрүүлэг юм.
Хүмүүст, хүүхдүүдэд тэр тусмаа залуучуудад ямар асуудал тулгамдаж байгааг тодорхой сэдвийн хүрээнд анхааран авч үзэж, хэрхэн шийдэх талаар яриа өрнүүлдэг. Өнөөдрийн 23.30 цагаас танд хүрэх ярилцлаганд "ETV" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Өсөхбаяр, Энхзаяа нар оролцож "Хандлага ба Неромаркетинг" сэдвээр санал бодлоо хуваалцан удирдаж явуулна. Энэхүү тархи судлалын сүүлийн үед судлагдаж эхэлсэн ШУ-ны сэдвийн хүрээнд: мэргэжлийн залуу судлаачийг урьж оролцуулан үзэл бодлыг сонсох болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment