Wednesday, January 9, 2019

Хоёр аав, хоёр хүү - оросын инээдмийн олон ангит кино

Энэ 7 хоногт С1-телевизээр “Хоёр аав, хоёр хүү”- оросын инээдмийн олон ангит кино үргэлжлэн гарах болно. Кинонд урд өмнө нь уулзаж байгаагүй өвөө, хүү, ач гурав буюу 3-н эрэгтэй хамт амьдрах болсон тухай өгүүлэх болно. Киноны санаа 2010 онд төрж, зураг авалт 2013 оноос I хэсэг буюу 1-20-р анги эхэлж, улмаар II хэсэг 2014, III хэсэг 2016 онд хийгдэж Оросын СТС ТВ-р цацагджээ. Гол дүр болох Павел Гуровт Оросын нэрт жүжигчин Дмитрий Нагиев тоглосон. Кинонд гол дүр Павел Гуров 20 жилийн өмнө Брянск мужид 10 настай хүүгээ орхиж жүжигчин болохоор Москва хотыг зорьдог. Тэр түүндээ хүрч, хэд хэдэн цуврал киноны нэрт жүжигчин болон ганц биеэр эрх дураараа, чөлөөтэй амьдарна. Гэтэл гэнэт түүний хүү азгүй философич Виктор өөрийн хүү Владикийг дагуулан түүний гэрт ирж хамт амьдрах болсноор бүх зүйл өөрчлөгдөж, адал явдал эхэлнэ. Виктор Москвад анх (түүнийг орхиод нэрт жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн нөхөр хүүгээ орхисон, Брянск мужийн жүжигчин) эхнэрийнхээ араас ирсэн юм. Гэвч эхнэр нь түүнийг хүлээн авсангүй. Тэр Брянск руу буцахгүй Москвад аавындаа хүүтэйгээ амьдрахаар шийднэ. Тэдний хамтын амьдралын хөгжилтэй адал явдлыг та С1 ТВ-р Даваа-Баасанд 15.30, 21.30 цагуудад, Бямба, Ням-д 14.00, 15.00 цагуудад давталтыг үзээрэй. 

No comments:

Post a Comment