Номын цагаан буянд Монгол хүмүүн умбах болтугай. “Ном” бол мэдлэг боловсрол, тэсвэр хатуужил, сайн мууг ялгах чадварыг суулгаж өгдөг.
Монголын Соёлын Өвийн шинжээч, судлаач МУСТА Цоодолын Жаргалсайхан-ы бэлтгэн хүргэдэг “Номын цуглуулга” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Төрийн соёрхолт, МУГЖ Догмидийн Сосорбарам оролцоно. Тэрээр “Номын санг каталоги маягаар хадгалах учиртай. Хүн бүрт өөрийн сонирхсон номын цуглуулгууд байдаг. Түүнийгээ хаана, яаж хадгалахаа хувь хүн мэддэг.” гэж хэлдэг. Түүний номын цуглуулганд: Анатомийн, чулууны, хөгжмийн, театр урлагийн, жүжигчдийн, дизайн, барилга байгууламжийн гэх зэрэг олон төрлийн сайхан ном байх бөгөөд түүнийгээ хаанаас, хэзээ ямар учраас худалдаж авч цуглуулсан түүхээ хүүрнэх болно. Мөн түүний өөр бусад цуглуулгыг сонирхох боломжтой юм. “Өөртөө үнэ цэнэтэй, хайртай байж чадсан хүн бусдыг хайрлаж чаддаг” гэж хэлэх дуртай, жүжигчин Д. Сосорбарам оролцсон “Сонгомол номын сан” нэвтрүүлгийг Маргааш буюу 2019.01.20-ны 11.10 цагт та “Соён гэгээрүүлэгч” телевизээр үзэж, түүнийг өөр нэгэн өнцгөөр хараарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment