ТМ телевиз нь 2006.04.01-нд анхны эфирээ үзэгч олонд хүргэсэн бөгөөд ""Танин мэдэхүй" нэртэйгээр Улаанбаатар хотод бүх кабелийн телевизүүдтэй шилэн кабелиар холбогдсоноос гадна “DDish TV” компанитай хамтран хиймэл дагуулаар монгол орон даяар 21 аймаг, 361 сумын малчин өрх айлуудад болон Азийн 29 оронд өөрсдийн нэвтрүүлгүүдийг дуу, дүрсний өндөр чанартайгаар эфирээ шууд дамжуулж байна.
“Хариуцлагатай нийгмийн төлөө” уриатай тус телевиз нь мэргэжлийн чиглэлээр сургууль төгссөн ур чадвар, эрч хүчтэй уран бүтээлч залуудаар нүүр царайгаа тодорхойлж, Улаанбаатар хотын 12% буюу 120.000 гаруй үзэгчид болон орон нутгийн үзэгчдэд хандсан хөтөлбөрүүдийг төлөвлөн, үзэгчдийн хүртээмж, сонирхолыг үнэлэн судалж, жилд хөтөлбөрийн хүрээнд 25-28 тогтмол нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Нийт эфирийнхээ 60-аас доошгүй хувийг өөрсдөө бэлтгэхээс гадна гадаадын сонирхолтой танин мэдэхүйн нэвтрүүлэг, баримтат кино, шоу нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд орчуулан дуу оруулж үзэгчдэд хүргэн ажиллаж ирсэн. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлэн

- Японы элчин сайдын яамтай хамтран японы аж амьдрал, түүх, соёл, өв уламжлалыг сурталчлах “Japan Topic” буюу “Японы амьдрал” нэвтрүүлэг болон
- ХБНГУ-ын “Deutsche Welle” телевизтэй 6-н жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж германы төдийгүй гадаад улс оронд болж байгаа үйл явдлын мэдээ, мэдээллүүдийг Монголынхоо үзэгчдэд хүртээл болгодог бөгөөд улирал тутамд тус телевизээс мэргэжилтэн урьж уран бүтээлчиддээ сургалт зөвлөгөө аван хамтран ажилладаг байна.
- 2009 онд техникийн шинэчлэлт хийж АНУ-ын “Data Video” фирмийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Ийнхүү иргэний сэтгүүл зүйд суурилан, үзэгчдийнхээ санаа бодлыг тусган, тэдний дуу хоолойг сонсон 2012 оноос Full HD форматаар дараах нийгэм, эдийн засгийн нийтлэл, нэвтрүүлгээ цацаж байна.
- “Зөв Монгол” хэлэлцүүлэг , ярилцлага
- “Топ мессеж” амралтын хөтөлбөр
- “Танил хүн” нэвтрүүлэг
- “Нүүдэлчин” гэх мэт.
No comments:
Post a Comment