Saturday, March 2, 2019

Боловсрол ТВ "3 сая инээд" шоу нэвтрүүлэг

       Та бүхэндээ "3 сая инээд" шоу нэвтрүүлгийг үзэх санал тавьж байна. Дэлхийн 10 гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны хошигнох дуртай, авьяастай, мэдрэмжтэй хүн бүхэн оролцох боломжтой юм.

Уг нэвтрүүлгийг 2011 онд "Рассемши комика" нэртэйгээр Украйны "Интер" телевизээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн "Ecco Rights" компани албан ёсны эрхийг нь эзэмшдэг тус нэвтрүүлгийг Монголд "3 сая инээд" нэртэйгээр хүргээд байгаа билээ. Нэвтрүүлэг нийт 5-н үе шаттай. Шат бүр 1 мин-ы турш үргэлжилнэ. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болох юм. Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гэх мэт хошин урлагийн бүх төрлөөр хүчээ сорих боломжтой юм. Тэрээр өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100.000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн минутыг сунгаж 300.00 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500.000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дах минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм. Өнөөдөр буюу 2019.03.03-ны Ням гаригт та Боловсрол ТВ-р  21.00 цагаас гарах ээлжит "3 сая инээд" шоу нэвтрүүлгийг үзэж, хэн гэгч мэдрэмжтэй залуу эсвэл бүсгүй оролцож, таныг болон зочдыг инээлгэж чадах нь уу? гэдгийг үзэх л үлдлээ. 



No comments:

Post a Comment