Thursday, March 7, 2019

"ETV" телевиз "Саятан болгох дамжаа" МУСК

      Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар " Моторын дуу" уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн "Саятан болгох дамжаа" МУСК-г танд толилуулж байна.

Энэ кино "Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд нийгмийн зорилтот бүлгийнхэнд санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаарх олон төрлийн мэдээллийг хүргэх зорилгоор 24-н ангитайгаар бүтээгджээ. Тус киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг өнөөгийн Монгол улсын бодит амьдралд тулгуурлаж, санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулж олон нийтийн хүртээл болгожээ. Та тус киног "ETV" телевизээр өнөө орой 2019.03.07-ны 22.40 цагаас үзээрэй. Таны санхүүгийн мэдлэг улам өндөр болог!













Tuesday, March 5, 2019

Боловсрол ТВ "Мөнгөтэй зочин" шоу нэвтрүүлэг

   Өнөө орой буюу 2019.03.05-ны Мягмар гаригт Боловсрол ТВ-р "Мөнгөтэй зочин" гэр бүлийн шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар гарах боллоо. Америкийн алдарт Elen шоу-ны дугаараар гардаг "Cash At Your Door" нэвтрүүлгийг албан ёсоор Монголд хийж эхэлсэн билээ.
Хөтлөгч, мөнгөтэй зочин Д. Баяр айлд зочлон очиж, ганцхан асуулт   тавиад түүнд хариулж хожсоноор, тэр айл нэвтрүүлэгт оролцох боломжтой болно. 10 асуултанд хариулж чадвал 2 сая хүртэл төгрөг хожих боломжтой. Ялагч болохын тулд гэрийнхээ тухай сайн мэддэг байх ёстой. Хөршөөсөө тусламж авсан ч болно. Танд нэг удаа алдах боломж бий, харин 2 дах удаагаа алдвал мөнгөө алдана. Мөнгөтэй зочны шинэ аялал эхэллээ. Хаалгаа нээгээд мөнгө хожих дараагийн айл хэнийх байх вэ??? Та "Мөнгөтэй зочин" нэвтрүүлгээ 20.50 цагаас Боловсрол телевизээр үзээрэй! 




Saturday, March 2, 2019

Боловсрол ТВ "3 сая инээд" шоу нэвтрүүлэг

       Та бүхэндээ "3 сая инээд" шоу нэвтрүүлгийг үзэх санал тавьж байна. Дэлхийн 10 гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны хошигнох дуртай, авьяастай, мэдрэмжтэй хүн бүхэн оролцох боломжтой юм.

Уг нэвтрүүлгийг 2011 онд "Рассемши комика" нэртэйгээр Украйны "Интер" телевизээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн "Ecco Rights" компани албан ёсны эрхийг нь эзэмшдэг тус нэвтрүүлгийг Монголд "3 сая инээд" нэртэйгээр хүргээд байгаа билээ. Нэвтрүүлэг нийт 5-н үе шаттай. Шат бүр 1 мин-ы турш үргэлжилнэ. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болох юм. Ингэхдээ стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гэх мэт хошин урлагийн бүх төрлөөр хүчээ сорих боломжтой юм. Тэрээр өгөгдсөн эхний минутдаа амжиж хоёр эрхмийн нэгийг нь л багахан инээлгэх төдийд 100.000 төгрөгийг өөрийн болгоно. Оролцогч мөнгөө аваад нэвтрүүлгийг орхиж болно, эсвэл хожлын мөнгөө дэнчин тавиад дараагийн минутыг сунгаж 300.00 төгрөгийн төлөө тоглох эрхтэй. Энэ мэтчилэн гурав дахь минутад 500.000 төгрөг, дөрөв дэх минутад 1 сая төгрөг, хамгийн сүүлийн буюу 5 дах минутдаа амжин инээлгэж чадвал 3 сая төгрөгийг хожих юм. Өнөөдөр буюу 2019.03.03-ны Ням гаригт та Боловсрол ТВ-р  21.00 цагаас гарах ээлжит "3 сая инээд" шоу нэвтрүүлгийг үзэж, хэн гэгч мэдрэмжтэй залуу эсвэл бүсгүй оролцож, таныг болон зочдыг инээлгэж чадах нь уу? гэдгийг үзэх л үлдлээ. 



SBN телевиз "Анхны алхам" МУСК

         Өнөөдөр буюу 2019.03.02-ны 23.20 цагаас SBN телевизээр "Анхны алхам" МУСК гарах боллоо.   Ч. Гомбын зохиол, Г. Жигжидсүрэн найруулагчийн найруулга тус кино 1969 онд бүтээгджээ.

Сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж арвижуулснаар ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно. Ажлын анхны алхам төдийгүй анхны хайрын оч цахилж амьдралын анхны алхмаа хийнэ. 
Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны хосгүй учралаар
Хайрын дээдээр чамдаа даслаа.....гэсэн дуутай, тус киноны гол баатруудын дотоод ертөнцийн олон өнгө аясыг тэдний ахуй амьдрал, зан төрхийн онцлогтой нягт холбон үзүүлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн сонирхолтой дүрүүдийг бий болгожээ. Киноны гол дүрд Б. Цэцэгбалжид, Ч. Хүрлээ, С. Цэрэндаш, Н. Цэгмид гэх жүжигчид  тогложээ. Монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл, уянгын барилыг нэвтрүүлсэн шинэлэг бүтээл болсон учраас 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч Г. Жигжидсүрэн ЗХУ-н Энхтайвны хорооны хүндэт дипломоор шагнагдаж байжээ. Та амралтын өдрөөрөө Монголынхоо киног үзэж, үдшийг таатай өнгөрүүлээрэй.